Бидний ЭРХЭМ ЗОРИЛГО нь англи хэлний сургалтын хөтөлбөрт чанарын баталгаажуулалт хийх замаар англи хэлний боловсролын тогтолцоог өндөр түвшинд хүргэж мэргэжлийн англи хэлний хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэл авахад чиглүүлэхэд оршино.
Англи Хэлний Хөтөлбөрийг Магадлан Итгэмжлэх Холбоо(CELPA) нь Монгол Улсын Их хурал, Засгийн газраас баталсан "Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого", "Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах Үндэсний хөтөлбөр" зэргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сайжруулах арга хэмжээний хүрээнд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй их дээд сургууль, колледж, МСҮТ болон англи хэлний мэргэжлийн түр сургалт явуулдаг байгууллагуудын англи хэлний хөтөлбөрт зөвлөгөө өгөх, хөндлөнгийн хяналт, үнэлгээ, шинжилгээ хийх зорилгоор 2010 онд байгуулагдан үйл ажиллагаагаа тасралтгүй, амжилттай явуулж байна.